"АЛДАА БОЛ БОЛЬ ГЭСЭН ҮГ БИШ. ХАРИН ӨӨРӨӨР ОРОЛДООД ҮЗ ГЭСЭН ЗААВАРЧИЛГАА ЮМ" РОБЕРТ ХАРОЛД ШУЛЕР

ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ХҮНИЙ БАЙНГА ХЭЛДЭГ 10 Үг

1. МАГАДГҮЙ

“Би ч шалгалтанд унах байхаа даа.”

“Би шалгалт өгөхөө болих хэрэгтэй байж магадгүй”

Магадгүй гэдэг үг ямарваа нэг зорилго, чиглэл дутагдаж байгааг илэрхийлдэг үг юм. Хэрэв та энэ үгийг долоо хоногийнхоо төлөвлөгөөнд эсвэл хэн нэгэнд хариулт өгөхдөө ашигладаг бол энэ нь таны төлөвлөгөө хийгдэхгүй гэсэнтэй бараг л утга нэг юм. Тиймээс нэг бол “ТИЙМ” эсвэл “ҮГҮЙ” гэсэн үгийг ашиглаж сураарай. Энэ нь нэг талаар шийдэж чадахгүй ажлаа хийж магадгүй гэж өөрийгөө зовоохоо болиход туслахаас гадна хийж магадгүй гэсэн ажлаа хийнэ гэсэн итгэлтэй болоход туслах болно.

2. БҮТЭХГҮЙ БАЙХАА

“Энэ ч бүтэхгүй ээ”

“Би хийж чадахгүй юм шиг байна.”

Энэ үг бол ямар ч ажлыг эхлүүлэхээсээ өмнө шууд бууж өгч байгаа хэлбэр юм. Хүмүүс өмнө нь ганц хоёрхон удаа оролдож үзээд тэр нь бүтээгүй тохиолдолд дахиад тийм зүйл тохиолдоно гэж бодсоны улмаас иймэрхүү үгийг хэлж байдаг. Гэвч нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй, нэг бүтээгүй зүйл тэр чигтээ хэзээ ч бүтэхгүй байна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Тиймээс та “Бүтнэ ээ”, “Би хичээнээ” гэх зэрэг үгийг байнга хэлж сураарай.

3. ҮРГЭЛЖ Л ИЙМ БАЙСАН

“Бид ингэж л ажилласаар ирсэн”

“Би ганцаараа ажиллахдаа л илүү сайн ажиллаж чаддаг.”

Үргэлж л ийм байсан гэдэг нь ямар нэг зүйлийг огт өөрчлөхийг хүсэхгүй байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл энэ үг илүү сайн, илүү шинэлэг арга замыг эрэлхийлэх боломжийг шууд хааж байдаг. Нөгөө талаар энэ үг нь залхуурлыг ч илэрхийлж байдаг. Харин үүний оронд “Өөр аргаар хийгээд үзье”, “Шинэ багтай ажиллаад үзье” гэх зэрэг үгийг ашиглаад үзээрэй.

4. ТААМАГЛАЖ БАЙНА

“Би компани дампуурна гэж таамаглаж байна”

“Тэдний тавьж буй санал нь ямар нэг далд санаа агуулж байгаа гэж таамаглаж байна.”

Энэ нь хэдийгээр заавал итгэлтэй байгаа эсэхтэй хамааралтай үг биш ч гэсэн энэ нь тухайн ажлыг хийхийг зорьж буй хүнд сэжиг таамаг төрүүлж, урам зоригийг нь мохоож, айдас болгоомжлолыг нь улам бүр нэмэгдүүлдэг үг юм. Өөрөөр хэлбэл энэ бол танд болоод таны эргэн тойронд буй хүмүүст хор нөлөө үзүүлж чаддаг маш хүчтэй сөрөг үг юм.

5. БОЛОМЖГҮЙ

“Энэ боломжгүй, энэ хэзээ ч боломжтой байгаагүй.”

“Энэ [хүн, ажил эсвэл хэлтэс]-тэй ажиллах ямар ч боломжгүй.”

Боломжгүй гэдэг нь бүтэхгүй мөн ийм л байсаар ирсэн гэх хоёр үгийг нийлүүлсэн утгатай бөгөөд энэ нь ажилд ямар ч сайн зүйлийг авчрахгүй. Хэрэв таны бодолд боломжгүй гэдэг үг хадаатай байдаг бол таны амьдралд сайн сайхан зүйл тохиолдоно гэж хүлээгээд хэрэггүй.

6. САНАА ЗОВЖ БАЙНА

“Би илтгэлдээ санаа зовж байна.”

“Манай үйлчлүүлэгч сэтгэл хангалуун бус байна гэж санаа зовж.”

Санаа зовох нь итгэлгүй байдлыг бий болгодог шалтгаан юм. Санаа зовно гэдэг нь тухайн нөхцөл байдлыг хамгийн муу нөхцөл хүртэл нь ургуулан бодож өөрийгөө зовооно гэсэн үг юм. Гэтэл амьдрал дээр хамгийн муу нөхцөл байдал тохиолдох боломж тэр бүр гараад байдаггүй. Тиймээс хэрэв та илтгэл тавих гэж байгаа бол өөрийнхөө илтгэлийг амжилттай болж, хүн бүр танд баяр хүргэн алга ташиж байгаа баяртай үйл явдлыг ургуулан бодож байгаарай. Магадгүй та ямар нэг эерэг зүйл төсөөлж чадахгүй байгаа бол цаашид болох ямар нэг зүйлийг бодож суухын оронд зүгээр л яг одоо хийж буй ажилдаа анхаарал хандуулж яагаад болохгүй гэж.

7. ЭРГЭЛЗЭЖ БАЙНА

“Би багийн ахлагчдаа эргэлзэж байна.”

“Би тэр залууд/бүсгүйд эргэлзэж байна.”

Энэ нь нэг талаар магадгүй эсвэл бүтэхгүй дээ гэсэн хандлагын нийлэмжийг илэрхийлж байдаг. Хэрэв та тухайн зорилгод эргэлзэж байгаа бол яаж эцсийн үр дүнг нь яаж харах вэ дээ. Хэрэв та хэн нэгэнд эсвэл гарах үр дүнд эргэлзэж байгаа бол таны энэ далд ухамсар ямар ч сайн үр дүнд хүргэхгүй.

8. ХЭРЭГТЭЙ БАЙНА

Энд хэрэгтэй байна гэдгийг “мөрөөдлийг зогсоогч” хүчин зүйл гэдэг утгаар нь авсан билээ. Жишээ нь, Би ном бичихийг хүсч байна гэхдээ … “Эхлээд хүүхдүүдээ өсгөж том болгосныхоо дараа эхлэх хэрэгтэй гэж бодож байна.”, “Би эхлээд тодорхой хуримтлалтай болсон байх хэрэгтэй байна.”, “Би хэрхэн ном бичихийг заадаг сургалтанд суух хэрэгтэй” гэх зэргээр ямар их хэрэгтэй, ёстой гэсэн зүйлүүд гарч ирэх бол. Гэхдээ ямар нэг зүйлийн үр дүнг тооцож суухын оронд шууд хийж эхлэх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг ихэнх өөдрөг хүмүүс сайн мэддэг.

9. АЙЖ БАЙНА

“Би ажлаасаа гарахаас айж байна.”

“Хилийн чанадад ажил хийхээс айж байна.”

Айж байна гэдэг нь эргэлзэж байна гэдгээс тухайн хийж буй сонголтынхоо үр дүнг мэдэж, түүнээс болгоомжилж байгаагаараа арай өөр ойлголт юм. Мэдээж айдастай байх нь тийм ч муу зүйл биш ч гэсэн үүнд ч бас тодорхой хугацаа байх шаардлагатай. Хэтэрхий удаан айдастай явах нь таны оюун ухаанд, бие махбодод ч халгаатай. Айдаст автах нь таныг нэг газар удаан гацааж орхидог бөгөөд үүний оронд та зөв, буруу байхаас үл хамааран шийдвэрээ гаргаж, эргэлт буцалтгүй үргэлжлүүлэн явах хэрэгтэй.

10. БАРАГ Л

“Би цагтаа бараг л амжчих байх.”

“Үйлчлүүлэгч манай саналыг бараг л хүлээж авахгүй байх.”

Тэгэх байх, ингэх байх гэдэг нь магадгүй гэдэгтэй төстэй хэдий ч магадлалын хувьд арай илүү утгатай үг юм. Тиймээс мөн л магадгүй гэдэг үгтэй адилаар тэгэх байх, ингэх байх гэсэн энэ үгийн оронд “За, тийм, болно” гэж хэлж сураарай.

Эцэст нь хэлэхэд бидний хэлсэн үг бүр бидний үйлдэлд нөлөөлж, тэр нь улмаар биднийг ямар хүн байхыг тодорхойлдог гэдгийг хэзээ ч битгий мартаарай.

1. Хүүхдээ өөр шигээ эсвэл өөрийн хүссэн шиг хүн болохыг хүлээх хэрэггүй. Түүнд өөрийнхөөрөө байх боломж олго, харин тань шиг биш.

2. Хүүхдээсээ түүний төлөө хийсэн бүхнийхээ хариуг авах гэж бүү шаард. Та түүнд амьдрал бэлэглэсэн шүү дээ. Энэ бол хариулж барамгүй бэлэг, харин тэр өөр нэгэнд амьдрал бэлэглэх болно. Энэ бол ухарч боломгүй талархлын хууль.

3. Хүүхэддээ уурласан уураа гаргах хэрэггүй. Түүний хийсэн буруу үйлдлийг тайлбарлан зохих арга хэмжээ ав. Таны ойлгомжгүй уур уцаар танд л уршиг удна.

4. Түүний асуудлуудад хэт тоомсоргүй хандах хэрэггүй. Танд асуудал тулгарахад хэцүү байдаг шүү дээ. Түүнд бүр ч илүү хэцүү байдаг гээд бод доо. Учир нь хүүхдэд тохиолдож буй асуудлуудыг шийдэх хангалттай туршлага байхгүй.

5. Бүү доромжил.

6. Хүүхэдтэйгээ харилцахдаа онцгой анхааралтай, гярхай бай. Хүүхдийн дотор төлөвшин буй бие хүн хэн болохыг мэдэх тун хэцүү.

7. Хүүхдийнхээ хүмүүжлийн төлөө ямар нэгэн зүйл хийж чадахгүй байгаадаа бүү сэтгэлээр уна. Танд туслах мэргэжилтнүүд байгаа гэдгийг санаарай. Хүүхдийнхээ төлөө хийж байгаа зүйлсээ үргэлж гүйцээ, юу ч битгий дутуу үлдээ.

8. Хүүхэд бол таны бүхий л амьдралыг булаагч эсвэл эзлэн түрэмгийлэгч биш. Энэ бол эцэг эх хоёрын харамгүй хайранд ургах нэгэн зүрх сэтгэл.

9. Бусдын хүүхдийг ч бас хайрлаж чаддаг бай. Хүүхэддээ хүсэхгүй байгаа зүйлүүдийг бусдын хүүхдэд бас бүү хүс.

10. Өөрийн хүүхдийг байгаагаар нь хайрла. Тэр авъяас чадваргүй, бүтэлгүй, хичнээн том болсон бай. Түүнтэй харилцаж байхдаа үргэлж баярлаж бай, хүүхэд бол таныг хаана ч хэзээ ч үргэлж дагаж байдаг баяр баясгалан юм.

Польшийн алдарт сурган хүмүүжүүлэгч Януш Корчак

1. Өглөөг эрт эхлүүл

Starbucks -ийн ерөнхийлөгч Мишель Гесс өглөө бүр 04.30-д босч гүйдэг. Гоо сайхны Avon брэндийн захирал Эндриа Жанг 05 цагт босдог. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 06 цагт теннис тоглосны дараа ажилдаа явдаг.

2. Уулзалт, хурлыг ойр ойрхон бас үр дүнтэйгээр хий

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хэлэлцээр хийхдээ сайн, бас үр дүн нь амжилттай байдаг гэнэ. Учир нь тэр гол зүйлээсээ анхаарлаа салгахгүй байж чаддаг бас сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Харин бүсгүйчүүд аливаа асуудалд хувийн өнцгөөс хандах гээд байдаг гэдгийг нуулгүй хэлсэн байна. Үүнийг халж ажил бол ажил, хувийн үзэл бодол хувийнх хэмээн ялгаж чадсан нь амилтанд бүсгүйчүүд амжилтанд хүрсэн байдаг. Иймээс аливаа асуудлыг шийдвэрлэхээс бүү хойш суу. Уулзалт товч тодорхой, шийдэл олоход чиглэсэн гэдгийг үргэлж санаж, хувийн үзэл бодлоо ажлын цагаар хойш тавьж байгаарай.

3. Зарим ажил үүргээ бусдад даалгаж сур

Four seasons зочид буудлын сүлжээний гүйцэтгэх захирал Кейти Тейлор саяхан өөрийнхөө бүгдийг хяналтандаа байлгах гэж хичээдэг сул талыг хүлээн зөвшөөрчээ. Түүнтэй адил завгүй ажлынхаа хажуугаар бүх том, жижиг зүйлд оролцох гээд байлгүйгээр ажлын жагсаалтандаа үнэлгээ хийж, аль ажил нь шилэн бөмбөлөг шиг унавал хагарах аюултай вэ, аль нь унасан ч буцаад ойх резинэн бөмбөлөг вэ гэдгийг тодорхойлоод, резинэн бөмбөлгүүдээ бусад хүмүүст хуваарилж өгөөрэй.

4. Сайн зөвлөгч, чиглүүлэгч олж ав

Мэдээж амжилттай, ухаантай хүн бүр дээр очоод та миний карьер зөвлөгч болооч гэж асуух хэцүү. Үнэхээр чамд тус болно гэж бодож байгаа нэгэн дээрээ очоод шууд асуухад юу нь болохгүй байх билээ? Харин ч чамайг юу хүсч байгаагаа мэддэг бүсгүй байна хэмээн дуртай байх ч юм бил үү. Эсвэл тиймэрхүү хэрэгтэй хүмүүстэй уулзсаныхаа дараа электрон шуудангаар үргэлжлүүлэн харилц. Хэрэгтэй байж болох мэдээллийг илгээж, хуваалц. Тодорхой хугацааны тогтмол харилцааны дараа та надад энэ ажилд орохыг зөвлөх байсан уу?, намайг энэ хүнтэй танилцуулаад өгөөч гэх мэт асуулт асуухад хялбар болох болно.

5.Сониуч байдлаа үргэлж хадгал

Disney Media networks-ийг хамтран өмчлөгч Энн Вийни хэлэхдээ үргэлж сониуч зантай байх нь хүмүүсийг сэргэлэн, цовоо, догдлуулсан мэдрэмжтэй байлгадаг. Тэр бүхэн чамайг зөвхөн сайн зүйл рүү буюу шинэ ажил, шинэ салбар, шинэлэг санаанууд руу хөтөлнө. Чиний хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол зогсоо зайгүй асуулт асуух гэж хэлж болно хэмээсэн байдаг.

6. Хүмүүсийг сонс

Өөрөөсөө ухаалаг хүмүүсийг ажилд ав, хамтран ажилла. Тэдэнд ажлаа хийх бүх боломж, нөхцлийг нь хангаж өг, тэдний үгийг анхааралтай, тэвчээртэй сонс. Америкийн QVC компанийн гүйцэтгэх захирал Клейр Ваттс гэхэд Мягмар гараг бүрийг нээлттэй хаалганы өдөр болгодог бөгөөд тухайн өдөр ажилтнуудынх нь хэн ч бай түүний өрөөнд орж шинэ санаа, ажил сайжруулах санал, шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд эсвэл зүгээр л энгийн яриа өрнүүлж болдог байна.

7. Алхам алхмаар ойрт

Бизнес төсөл хийхдээ бид хийх ёстой ажлуудаа алхам алхмаар тодорхойлдог шиг амьдралынхаа турш хүрэх карьер чинь бас богино хугацааны ч бай, урт хугацааных ч бай нарийн төлөвлөгдсөн байх ёстой. Би хаана байсан, одоо хаана байна, 3 сарын дараа хаана хүрсэн байх билээ гэсэн асуултыг өөрөөсөө асуу. Алхам бүртээ тохирсон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Одооны ажиллаж буй газар чинь төлөвлөгөөтэй чинь уялдаж байвал сайн л байна, үгүй бол солих цаг нь болжээ.

8. Дайчин бай

Юу хүсэж буйгаа тодорхойл, тэгээд түүндээ ямар ч аргаар хамаагүй хүрэхэд бэлэн бай /муу зүйл хийж, хууль зөрчих талаар яриагүй шүү/. KeyCorp -ийн гүйцэтгэх захирал Беф Мүүни коллеж төгссөнийхөө дараа томоохон гэгдэх бүх л банкуудын хаалгыг сахиж ажил асууж явжээ. Ингээд Даллас банкны менежерийн өрөөнд орчихоод надад ажил санал болгохоос нааш би гарахгүй гээд 3 цаг суусан байна. Эцэст нь түүнд арга буюу ажил санал болгож, гэхдээ ойрын хугацаанд мастерийн зэрэгтэй болж, судалгааны ажил хэрэгтэй гэсэн болзолтой ажилд авчээ. Тэгэхээр өөрийгөө гололгүй ямар ч том боломжинд сорьж үз.

9. “Үгүй” гэдэг үгэнд эмзэглэхээ боль

Хүнээс үгүй гэсэн үг сонссон ч тэр бүх зүйлийн төгсгөл биш гэдгийг сана. Заримдаа чи ч гэсэн үгүй гэж хэлэх хэрэгтэй болно. Тийм болохоор “Үгүй” гэдэг үгтэй ямар ч тохиолдолд тааралдсан, өөрөө хэлэх хэрэгтэй болсон ч тавгүйрхэдгээ зогсоо. Ялангуяа эмэгтэй хүн үгүй гэж хэлэхдээ муу байдаг гэдэг. Тэгвэл үгүй гэж зоригтой хэлж чаддаг эмэгтэй бай, бусдаас ялгар.

10. Тууштай бай

Чийдэн зохион бүтээсэн Томас Эдисон “Би 10000 бүтэлгүй оролдлого хийсэн. Гэхдээ тэр бол уналт байгаагүй. Бүтэлгүйтэх бүртээ би урагш ахиж байсан” гэж хэлсэн байдаг. Амжилтанд хүрэхэд тууштай байдал, эрч хүч, тэсвэр хатуужил зэрэгтэй дотно нөхөд болох ёстой.