Амжилтад хүрэх ур чадвар

Сургалтын зорилго:Өөртөө итгэх итгэл, дотоод нөөц бололцоо, нуугдсан билэг авьяасаа нээн илрүүлэх, амьдралынхаа зорилго, утга учир, үнэ цэнэ, итгэл үнэмшлийг бий болгох, алсын хараа, мөрөөдөлтэй амьдарч, хувь тавилангаа зохиох, харицлагатай болох, амьдралын боломжуудыг харж, түүнийг ашиглах эр зоригтой болгох, ирээдүйгээ зөв төлөвлөж, зохион байгуулж сурахад туслах. Сургалтын үргэлжлэх хугцаа 8 цаг.

  • Өөрийгөө танин мэдэх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх/зан төлөвийн тест, асуулга/
  • Авьяас чадвар, потенциалаа нээж илрүүлэх/асуулга, ярилцлага, тест/
  • Эерэг зан чанарууд дээрээ төвлөрч сурах дадал бий болгох
  • Амжилтуудаа тэмдэглэж өөрийгөө урамшуулах
  • Миний амьдралын үнэт зүйл, үнэ цэнэ юу вэ? гэдгийг танин мэдэх, тодорхойлох
  • Үнэ цэнийнхээ дагуу шийдвэр гаргаж амьдарч сурах
  • Бусдын үнэ цэнэт зүйлсийг ойлгож сурах
  • Далд ухамсрын хүчийг ойлгох, түүнийг давуу талаа болгох
  • Өнгөрсөн амьдралаас суусан сөрөг далд ухамсрын нөлөөллөөс чөлөөлөгдөх /муу зуршлаасаа салах/
  • Буруу муу зуршлыг зөв болгох арга замууд
  • Амьдралын утга учир, алсын хараагаа танин мэдэх, дахин шинэчлэх
  • Зорилгоо тодорхой болгож, төлөвлөж, хийж сурах
  • Зорилгодоо хүрэх ур чадвар эзэмших
  • Өөртөө итгэх итгэлгүй байгаагын шалтгаан, үр дагавар  /тест, ярилцлага, асуулга/
  • итгэх итгэлээ хөгжүүлэх аргад суралцах
  • Өөрийгөө илэрхийлж сурах ур чадвар
  • Хувийн зохион байгуулалтаа сайжруулах аргуудад суралцах
  • Зорилго руугаа чиглүүлэн оновчтой төлөвлөж сурах
  • Цагийг зөв төлөвлөж ашиглаж сурах
  • “Амжилтын хөтөч” төлөвлөгөөний дэвтэр дээр ажиллаж сурах, сайн дадал бий болгох аргууд
  • Баланстай амьдрах, амьдралын бүх талбар дээр өсөж хөгжих
  • Эрүүл зөв хооллох, зөв хэв маягаар амьдрах
  • Харилцаагаа эерэгээр хөгжүүлэх аргууд
  • Дээрх хичээлүүдийг давтан сануулах
  • Амьдралд гарч буй амжилт, өөрчлөлтөөсөө бусадтайгаа хуваалцах
  • Зөв дадал хэвшил бий болгох