Номин Холдинг ХХК, Сургалтын алба,  Хүний нөөцийн менежер Э.Эрдэнэхүү

Манай Номин Холдинг ХХК 2015 оноос Хувь Хүний Хөгжлийн Институттэй хамтарч ажиллаж байна. Энэхүү хугацаанд үйлчилгээний салбарын худалдааны зөвлөхүүддээ эерэг хандлага, өөртөө итгэх итгэл, алсын хараа сэдвээр сургалт үйлчилгээг авсан. Багш нар нь их найрсаг, ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг, мэргэшсэн, ажил хэрэгч, хамтран ажиллахад үргэлж таатай байдаг. Манай ажилтнуудын сургалтын дараах сэтгэгдэл их өндөр байсан. Эерэг харилцаа хандлагын сургалтад хүн болгон л дуртай байдаг л даа. Танай хамт олны цаашдын гэгээн үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон

Амжилт гэдэг харилцаа, хариуцлагаас эхэлдэг. Ажил үйлсээ амжилттай сайхан явуулах, амьдралаа аз жаргалтай байлгахад бидэнд өөрсдийн үүргээ ухамсарлах, бусдыг хүндэтгэх, олон шаардлага гардаг. Энэ бүхний оньс нь хувь хүний хөгжил, төлөвшил юм. Энэхүү үнэт зүйлсийн талаар манай хамт олонд сургалтыг зохион байгуулснаар бид иргэд олон нийттэй зөв сайхан харилцаж, өдөр тутмынхаа ажил хэрэгт ямар нэг уур бухимдал гаргалгүй иргэдтэй сайн ойлголцоход дөхөм болсон. Нөгөө талаар цаг баримтлах ажлын цагийг үр бүтээлтэй бүтээлч өнгөрүүлэх чиглэлээр олон шинэлэг санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд бид богино хугацаанд ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд суралцсан. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Төрийн банкны сургалтын албаны ахлах менежер А.Мөнхдэлгэр

“Манай банкны хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын салбар нэгжүүдээр хийсэн хувь хүний хөгжлийн сургалтын үр дүнд ажилтнуудын сэтгэл санаа өөдрөг, ирээдүйдээ итгэх итгэлтэй болж, мөрөөдөлдөө хүрэх арга замуудад суралцсан. “Амжилтын хөтөч” төлөвлөгөөний дэвтрийг жил бүр худалдан авахдаа таатай байдаг.”

Этүгэн их сургуулийн “Оюутны хөгжлийн төв” –ийн дарга Б.Сосорбурам

“Оюутны амжилтын хөтөч” хөтөлбөрт жил бүр оюутнуудаа хамруулдаг. Өнгөрсөн жилийн ангийн дарга нар оролцсон сургалтаас “Монгол брэндийг бий болгох хүмүүс нь бид өөрсдөө юм” гэдгийг оюутнууд маань маш сайн ойлгож авсан. Бас төлөвлөгөөний дэвтэр нь хүсэл мөрөөдөл, хараа зорилгоо өөртөө үргэлж сануулж байдаг ач холбогдолтой.

Сүү ХХК

Манай компани “Хувь хүний хөгжлийн институт”-тай хамтран Амьдралын үнэ цэн ба түүнд нөлөөлөх хүчин зүйлс , Алсын хараа ба мөрөөдөл зорилго, Амьдралын балансаа тэнцвэртэй хадгалах гэсэн 3 сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан. Сургалтын сэдэв агуулга, хүлээж буй хүлээлт, зохион байгуулалт зэрэг үзүүлэлтүүдэд сургалтанд хамрагдсан нийт ажилчдаас судалгаа авахад 98.3% нь САЙН гэсэн үнэлгээг өгсөн юм. Мөн уг сургалтаас “Алсын хараа,ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд хүн бүр ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй ажиллах нь хувийн амьдрал, ажил мэргэжилдээ илүү амжилт гаргах боломжтой юм байна” гэдэг үнэтэй зөвлөгөөг ажилчдад өгч чадсан. Үр өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлье.

Сангийн Яамны СХЭУГ, /Санхүү Хяналт Эрсдэл Удирдлагын Газар/, мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал

Бид хүний нийгмийн харилцаанд өөрийн амьдралын үнэ цэнийг дээшлүүлэхийн тулд өөрийн боломжтой бүхнийг хийх нь амьдралын гайхамшиг билээ. Үүний тулд өөрийгөө таньж, өөртэйгээ ярилцаж, өөрийн зүрх сэтгэлээ сонсож, өөрийгөө хөгжүүлэх тасралтгүй үйл ажиллагааг тэвчээртэйгээр ажил хэрэг болгох шаардлагатай бөгөөд энэ нь хамгийн чухал алхам юм. Хувь хүний хөгжлийн институтын зорилго үүнд чиглэсэн байгаа нь үнэхээр гайхалтай сайхан бөгөөд маш олон хилчин залууст өөрчлөлт хөгжлийг авчирч байгаад миний бие талархаж явдаг. Хил Хамгаалах Ерөнхий Газар Хурандаа А.Энхтөр “Манай байгууллагын хамт олонд хийсэн “Гэр бүлийн үнэ цэн” сургалтаар олон хүмүүс амьдралын үнэт зүйлс болсон гэр бүл, хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө хийсвэр сайхан бодол тээж явах биш харин бодит алхам, үйлдэл хийх ёстой гэдгээ ухаарсан, ухаарал хайрласан гайхалтай цаг мөч байсан. Бас мэдээж “Амжилтын хөтөч” төлөвлөгөөний дэвтрийн талаар дурдахгүй өнгөрөх аргагүй. Амьдралаа 10, 5, 1 жилээр түүнчлэн сараар, 7 хоногоор, өдрөөр төлөвлөн хувийн зохион байгуулалт, эмх цэгцэд суралцах сайхан боломжийг олгодог.”

Анх энэ клуб байгуулагдсаныг дуулаад нэр нь их эерэг санагдаж билээ. Дараа нь” Эрүүл үзэсгэлэнтэй амьдрал”-н үзэсгэлэнт бүсгүйчүүдийн урилгаар уламжлалт уулзалтынх нь зочноор хоёр ч удаа уригдаж, нэр агуулга хоёрын зохицлыг ойлгосон. Энэ клуб нийгэмд гэрэл түгээгчдийн нэг нь. Улам хурцаар гэрэлтээрэй гэж ерөөе!

Зохиолч Б. Шүүдэрцэцэг