Манай байгууллага нь 2012 оноос эхлэн байгууллагын, хувь хүний хөгжлийн сургалтууд болон гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн сургалт хөтөлбөр, сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн.
Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 50,000 гаруй иргэнд “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” сургалтаа хүргэж, олон хүнийг зорилгоо тодорхойлон, амжилтад хүрэхэд нь тусалсан. Мөн Монголын бүх аймаг сумдын Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад болон томоохон банк, санхүү, бизнесийн байгууллагууд, ажилчдад “Байгууллагын сургалт”-аа амжилттай хүргээд байна.
Олон жилийн туршлага, чадварлаг, мэргэжлийн сургагч багш нар, тохилог орчин, сургалтын иж бүрэн бааз суурь бол манай давуу тал юм. Манай хамт олон Монгол хүн бүрийг үнэ цэнтэй, амжилттай, хувийн зохион байгуулалттай, санхүүгийн эрх чөлөөтэй, зөв харилцаатай амьдралд хөтлөн дагуулахыг зорин ажиллаж байна.