Бидний тухай

Нүүр / Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Манжаагийн АЛТАНЦЭЦЭГ

Манай байгууллага нь 2012 оноос эхлэн байгууллагын, хувь хүний хөгжлийн сургалтууд болон гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн сургалт хөтөлбөр, сэтгэлзүйн ганцаарчилсан зөвлөгөө, үйлчилгээг тогтмол үзүүлж ирсэн.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 50,000 гаруй иргэнд “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” сургалтаа хүргэж, олон хүнийг зорилгоо тодорхойлон, амжилтад хүрэхэд нь тусалсан. Мөн Монголын бүх аймаг сумдын Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад болон томоохон банк, санхүү, бизнесийн байгууллагууд, ажилчдад “Байгууллагын сургалт”-аа амжилттай хүргээд байна.

Олон жилийн туршлага, чадварлаг, мэргэжлийн сургагч багш нар, тохилог орчин, сургалтын иж бүрэн бааз суурь бол манай давуу тал юм. Манай хамт олон Монгол хүн бүрийг үнэ цэнтэй, амжилттай, хувийн зохион байгуулалттай, санхүүгийн эрх чөлөөтэй, зөв харилцаатай амьдралд хөтлөн дагуулахыг зорин ажиллаж байна.

Хувь хүний хөгжлийн институтын үүсгэн байгуулагч, Амьдралын дасгалжуулагч, Сэтгэл зүйч

Компанийн тухай

Товч танилцуулга

Манай институт Монгол улсыг хөгжил дэвшилд хүргэх гол түлхүүр нь Монгол хүний хувь хүний хөгжил юм гэсэн бат итгэл үнэмшилтэйгээр үйл ажиллагаагаа 2012 оноос өнөөг хүртэл тууштай явуулж байна. Байгуулагдсан цагаасаа  эхлэн бид  эх орныхоо өнцөг булан бүрт хүрч давхардсан тоогоор нийт 500 000 гаруй иргэдэд хувь хүний хөгжлийн сургалтуудыг хүргэсэн билээ. Мөн аливаа байгууллагын хөгжил дэвшил, ашиг орлого, бүтээмж нь  уг байгууллагад ажиллаж буй ажилтан, удирдагч, ажилчин нэг бүрийн харилцаа, сэтгэл ханамж, алсын хараа, зорилго, үнэт зүйл зэрэг хувь хүний хөгжлийн индексээс шалтгаалдаг гэдэгт бид итгэдэг бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн 300 гаруй хувийн хэвшлийн, төрийн, төрийн бус байгууллагуудад харилцааны, багийн, байгуулагын хөгжлийн болон удирдагч, менежер нарт зориулсан цогц сургалтууд, коучингийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирлээ.  Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийг хурдасгах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, байгууллагын хөгжлийн цогц үйл ажиллагааг хариуцлагатайгаар зохион байгуулахад чиглэсэн судалгааг мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна.

Гэр бүлийн эрүү харилцааг бий болгох, өсвөр насныханд мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө эрт олж танихад чишүүлэх, сургагч багш бэлдэх хөтөлбөрүүдийг амжилттай хийсээр байна.

Яагаад бид гэж?

Сургалт

Байгууллага хамт олон, хувь хүмүүст зориулсан сургалтууд

Зөвөлгөө оношилгоо

Хүний төрөлхийн өгөгдөл болох генетик оношлогоо гэр бүл хосуудад зөвөлгөө өгөх, мэргэжил сонголтын зөвөлгөө, хувь хүний карьер төлөвлөлт, coaching

Ном гарын авлага

Хувь хүний хөгжлийн ном, төлөвлөгөөний дэвтэр, гарын авлага

Бидний алсын хараа

Монгол хүн бүрийг дотоод нөөц бололцоогоо нээн илрүүлж ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдарч амжилтанд хүрэхэд нь чадваржуулан хөгжүүлнэ.

Бидний үнэт зүйлс
  • Алсын хараатай удирдлага, менежментийн баг болон туршлагатай, чадварлаг, мэргэшсэн багш, зөвлөх, коучингийн баг
  • Сургалтын дэвшилтэт технологи, арга зүй, сэтгэл зүйд суурилсан хөтөлбөрүүд
  • Сургалтын тохилог орчин, сургалтын иж бүрэн бааз суурь, өөрчлөлтийг чиглүүлэгч хөтөч ном, гарын авлага
Бидний зорилго, зорилт
  • Хувь хүний потенциал, үнэ цэнэ, үнэт зүйл, EQ, сэтгэлгээ, хандлагын өөрчлөлтөөр дамжуулан байгууллага, удирдагч, хувь хүн, гэр бүл, нийгмийн хөгжлийг эрүүлжүүлнэ,чиглүүлнэ.
  • Байгууллагын хөгжлийн цогц сургалтуудаар дамжуулан Монгол ажилтны бүтээмжийг дэлхийн жишигт хүргэнэ.
  • Монгол хүний сэтгэл зүйн онцлогт тохирсон хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах, судлах, түгээх, хүртээх, аз жаргалтай гэр бүл, өөрийгөө нээж мэргэжлээ зөв сонгосон эрч хүчтэй залуусыг хөгжүүлэх

Танд тохирох хамгийн зөв шийдэл